Их Британи Улсын Грийнвичийн их сургуулиас баталгаажиж олон улсад хүлээн зөвшөөрөгддөг 50 гаруй мэргэжлийн англи хэлний шалгалтыг та манай төв дээр өгөх боломжтой. Олон улсын англи хэлний CEFR түвшингийн дагуу B2 (Upper Intermediate) буюу ахисан дунд түвшинд сурах бичиг судлан, тест өгснөөр баталгаажна. Мэргэжлийн англи хэлний ур чадварын сертификат нь тухайн хүний ажлын байрны англи хэлний мэдлэгийг үнэлэх үнэлэмж болно. Англи хэлний мэдлэгийг үнэлсэн сертификат нь ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэх, бусдад түүнийгээ батлан харуулах, үнэлүүлэх нэрийн хуудас болох нь гарцаагүй.